Thursday, November 29, 2012

ТАРХИНЫ ТУРААЛ ГЭНЭ... ТИЙМ НИЙТЛЭЛ СОНСООД УУРССАНДАА ТАТЛАВ

УГСААГААРАА БООЛ ЗАЯАТАН
УЛСААРАА ЁРООЛД БАЙСАН
УДААН ҮЕЭРЭЭ НЭГ ЗҮТГЭЖ
УРАГШ ГАНЦ АЛХСАНАА
УГААС ИЙМ Л ОРШСОН ШИГ
УЛААН ЦАГААН БАХДАХ ХӨӨРХИЙ ТЭД...
УРД НЬ Ч БАРДАМ ЯВСАН
УДАМ ХААДЫН ХОЙЧИСЫГ
УТГА ЁСОНГҮЙ ХЭМЭЭН
УГААДАС ДОЛООЖ МӨЛХӨСНӨӨ САНАХГҮЙ
УГ ҮНДЭС ДЭЭДИЙН МОНГОЛЫГ ЯАЖ ЗҮХНЭМ? ЭНЭ?

ЭХИЙГЭЭ ТЭЭР ШААЖ
ЭЦГИЙГЭЭ АЧЛАХГҮЙ ХАЯЖ
ИДЭХИЙГ ЭРХЭМ БОЛГОЖ
ИРЭХ ЦАГИЙГ ЭЗЛЭХ ГЭЖ
ИДГҮЙ ӨРНИЙГ ДАГАСАН
ИШШШ ЧААВААС ГЭМЭЭР
ЭЛ ҮНДЭСТЭН ХАРИН
ЭНЭ МОНГОЛД ЁС СУРГАХ БОЛООГҮЙ...

БАРДАМ АВИРЫГ МИНЬ БҮДҮҮЛЭГ ХЭМЭЭХ НЬ
БУМАН ҮЕЭРЭЭ АТААРХЛААР НЭРЛЭСЭН ЗҮХЭЛ НЬ
БАЙР БАЙДЛЫГ МИНЬ БАЛМАД ГЭХ НЬ
БОДЛООРОО Ч, БАЙЛДАХААРАА Ч БАРААГҮЙНХ НЬ ЖӨТӨӨРХӨЛ
БИДНИЙ ДОРОЙТОЛ ХҮСЧ Л ЯВСАН МӨРӨӨДӨЛ НЬ
БАСЧ ДИЙЛЭЭГҮЙ ЮМ БИДНИЙГ МАНЖ Л ДАВЧИХСАН ЮМ
БАРЬЖ УДААГҮЙ ЮМ МОНГОЛ ТУСГААР ТОГТОНОЧИХСОН ЮМ
БЯР ЦУЦАХ МӨЧИД ОРОСУУД БАЙДАГ ЦЭЦДИЙГ МИНЬ ХӨНӨӨСӨН ЮМ
БАРУУН ЗҮГИЙН САЛХИ БАЛЧИР ҮРСИЙГ НЬ ХОВСДСОН ЮМ
БАТ ХААНААС АВЧ ДИЙЛЭЭГҮЙ ӨШӨӨГӨӨ БОХИРООР ТЭД ТАЙЛСАН ЮМ

БЭЭЖИН ТӨВТЭЙ ЮАНЬ БАЙХАД АРЛЫН ОРОН ГАНХАЖ БИЛЭЭ
БУТАРЧ ҮЛДСЭН МОНГОЛЫГ ИДЭХЭЭР ХАЛХЫН ГОЛООР ДОВТОЛЖ БИЛЭЭ
БУДАА ЦАГААГААР ХУУРЧ АЯЫГ МИНЬ ТЭД ЗАСЧ БАЙГАА
БАГАХАН ГОВИОС МИНЬ ГОРЬДООД ШҮЛСЭЭ НУУЦХАН ЗАЛГИЖ СУУГАА
БАС БОЛООГҮЙ БАГШЛАХ САНААТАЙ ХОЛ ХЭВТЭНЭ....
БЯЦХАН АМЬТДЫН ДЭЭР МОНГОЛ СУУ ДЭРГЭД НЬ ТЭНГЭР...

Sunday, November 11, 2012

Би юунаас айх юм?




Өрөвчхөн амьтад доромжилж байх шиг санагдаад
Өрөөлийн гарт намайг өлбөрч үхнэ гэж тэд зөгнөөд
Өрөөний мухарт өнжмөл байсан шиг минь тооцоод
Өөрийн хүслээр намайг амьсгалуулна гэвэл битгий л горьд

Өвчин гэмтэл насан туршийх ч
Өр дотор минь эрүүл агаар шуурдаг юм
Өнгөцхөн үйлийг хичээн чадахын цагт
Өнгөгүй хөлс минь нулимснаас илүү асгардаг юм

Өөрийн минь тавилан чинийх биш тул
Өөрийгөө хичээ  надад битгий заа
Өнгөт ертөнцөд би өөрийнхөөрөө гишгэх тул
Өөрийнхөө л замыг бод намайг хүлээж хурдаа битгий саа

Өрнө дорнын оюун  билгийг хослуулан мэдчихээд
Өнө ертөнцийн явдлыг надаас дээрд бяслагачихаад
Өч төчнөөн номсоос таван хувийг нь гарчиглачихаад
Өнгөцхөн гэгээнийг сацруулчихаад надад айлдаж болно шүү

Түүнээс биш таван хуруугаа хөдөлгөж хогийн сав ухдаг нь ч юм уу?
Түрүүвч хэтэвчээ түнтийтэл хуурмаг зүйлтэй  шүтэлцдэг нь ч юм уу?
Түмний улыг харуулдан хог түүж цуглуулдаг нь ч юм уу?
Төвөглөж хэний ч юм дотоожийг эрхлэх зарц нь ч юм уу? Та нар надад сургахгүй

Гаргүй ч юм шиг би та нарыг царайчлах уу?
Гэнэн ч юм шиг би доромжлолыг чинь уучлах уу?
Гэгээнтэн ч юм шиг би нүглийн лайг өөртөө хүлээх үү?
Гавландаа тархигүй ч юм шиг би хамаа бусыг дагах уу?

Одоо би юунаас айх юм
Омоглон авираа юунд хязгаарлах юм
Оюун бодлоо хаана цэнэх юм
Оноогдсон тавилангаа хэнд даатгах юм???

Зарим өтөлсөн өтгөс егөөдөж л байг
Зарим өчүүхэн өтнүүд өөлж л байг
Зарим овилгогүй гарууд зангаж л байг
Зарим цөөхөн буянтнууд хариу нэхээ азнаж л бай

Та нарт би амьдарч харуулна
Тамын тогоонд ч тэмцэж үзүүлнэ
Тэнгэрийн хязгаарт л тайван оршино
Тэнэгүүдийн нүдэнд л өөлмөөр санагдана

Би юунаас нь эмээх билээ????

2012-11-11

Tuesday, November 6, 2012

АХИАД Л...

Ахиад л ахиад л амар амгалан үгүй
Ариухан Алунгуа шиг ухаант хатад үгүй
Алгандаа нөж атгаж төрөх хөвүүн үгүй
Алдар суут мэргэд ч хааччихсан юм бас үгүй
Ази европ тивүүдээр хөндөлсөж давхисан морьд ч үгүй хазааргүй
Ахиад л ахиад л монгол төргүй
Алтан ургийнхан талцах шиг бутраад засаг үгүй
Аригбөх, Хубилай нарын тэмцэл шиг жудаг үгүй
Аллах шүтлэгтэн Патимагийн хутгасан хор шиг амьдрал үгүй
Абага хан үеэлүүдтэйгээ тулалдах шиг нэгдэл үгүй
Ахиад л ахиад л монгол үгүй
Абахай хаанд дагасан мэт тусгаар тогтнол үгүй
Арчаа нь аминдаа л байдаг гамингуудад сөгдсөн мэт цог үгүй
Атман хэргэмтнээр захируулж буй мэт эрх мэдэл үгүй
Ахын нэрээр туйлдуулсан зөвлөлтийн үе мэт өөрийн соёлдоо хүндлэл үгүй
Ахиад л ахиад л монгол угсаа нэгдэлгүй
Арван таван он шиг хөршүүдээс хяналттай мэдэл үгүй
Ардын хувьсгалын дараах алалга шиг эрх үгүй
Ардчлал хүртэл байсан шигээ нэмэгдэх ашиг үгүй
Ард олны сэтгэл зүрх амьдралд жаргал даанч үгүй
Ахиад л ахиад л монголчууд хамтдаа нь үгүй
Ард урдын их хөршүүд хувааж тасдаад авчихсан ичсэн нь үгүй
Айхтар Ойрадууд хүртэл өөлд болоод тусгаар улс үгүй
Аллах, бумбын ертөнцөөр сууршсан олон ах дүүст минь тайтгарал үгүй
Арвин мөнгөтэй харь цустантай худ ураг бололцоод цэвэр монгол ч үгүй

хүнийй тооноос хасчихаарай

/ Ядаж хэл минь эрүүл саруул... хараал идэж зүгээр байсан бол би студид очиод ингээд реп шаалаа... харуусал гэж. /
1
Хэмнэл авцалдуулан шүлэглэх минь гутрал шантрал биш
Хэвлэл эвцэлдүүлэн мэдээлэхгүй зүйлсийг л нийгэм тийш
Хүлвэл эсэргүүцэн тэмцэнэ мунхаг хүлцэнгүйтэй нь битгий жиш
Хэлвэл хэтрүүлсэн гэлцэнэ энэ нь хамаагүй миний хүсэл ийш
Халвал таарах нийгмийн тогтолцоонд шинэчлэл байхгүй хориотой
Харвал гадагшаа чиглэх оролцоо зөвхөн халамж авахыг зориотой
Хүрвэл нийтийн үйлчилгээн ойролцоо үнэгүй харж үзсэн болоостой
Харин үүний цаана хөлсгүй жаргал хөдөлмөрлөх эрхийн золиостой
2
Багтарна би бүхнийг хараан зүхэх хүсэл эрчилнэ
Бадарна гэвч цус халуун залуу нас минь тарчилна
Бодлогоширно миний үүрэг хүлээх эрх хааччихсаныг тэрчлэн
Багшран бүгдээр худлаа цуурах тэгш эрхийн хуурамчийг гэрчилнэ
Бугшран тамын хуурмаг илчүүд хөндөлсөн замыг минь хэрчилнэ
Бутарна ирээдүйн итгэл ч байхгүй шаналал нулимстай орчлон
Бүртгэнэ адил заяатнудыг маань дотор нь ялгаж үнэндээ сорчилно
Буртагт нь харанхуй хонгилд ассан гэрэл дальдчин нэг л зүйлийг учирлана
3
Багаасаа өчүүхэн ертөнцөд бусдаас тусгаарлагдан сэтгэл нэг л дундуур
Байгаагаасаа илүүг хүсэн тэмүүлэвч эрмэлзэл нь хүний эрхээс гадуур
Боогоостой харах нүдийг минь ичих айдас хүйдэсээр эвгүйхэн хөндүүр
Босгоостой хэрэм гянданд бэрхшээл гэх хилс ялыг үүрүүлж битгий андуур
Боллоо штээ. одоо өөрийн хүмүн чадлаа харуулна дорой гэж бүү эндүүр
Бодлоо шингээн сэтгэлээ мэдрүүлье мал амьтантай адилтаж битгий хадуур
Бослоо шийдсэн ухарч зогсохгүй амтлуулна үүрээд ирсэн өөрийн зовлон зүдүүр
Болгоноо ухаарал үлдээн нийгмээ хувьсгаж олгоно тэгш үүрэг эрхийн хөшүүр
4
Бусдын л адил хүснэ мөрөөднө бид аз жаргал сайханд тэмүүлнэ
Бүхнийг алдсан ч хүнээс их мэрийж л энгийн хагасыг нь нэмүүлнэ
Бүгдийг эхнээс нь хэцүүгээр эхлэнэ гэвч өвчинд хөлсөө шимүүлнэ
Бас тийм иймийг илүү харж цэнгэл хөөх эрх боломжгүй нь энүүхэн
Бөс даавуутай тэргэнцэрт хадагдсан гэвч тэвчээр зориг хатуухан
Бодол оюун авъяас чадварт минь өрөөлийн харц гайхширч тэнүүнхэн
Бор ногоон хар шар нүдэндээ итгэж чадахгүй балмагддаг хүмүүнхэн
Бүр адил бид магадгүй та нараас хэтийдсэн гэдгийг мэдэр одоо бушуухан
5
За одоо
Замаа бод оо
Заримдаг зэрэмдэг хэмээвэл
Завсар салаавч чам руу мишээвэл...-

нэргүй шүлэг

Хээ сэтэрч хуй бүжих
Хан ертөнц гашуун байна
Хөө цайрч хий цэмцэгнэх
Хэний ч амдрал хуурмаг байна
Хаа газар хов хоосон
Хүний гарт нүгэл байна
Хүй алдарч харь цөөрөх
Хэтийн угсаа хайран байна
Харц бузартаж хилэн ихсэх
Хавийн бүхэн зэвүүн байна
Хэн ч сөгдөж хэсэгхэн нь сөхрөөх
Хоосон цааас хангалуун байна
Хайр ялзарч шунал ургах
Хүний сэтгэл өчүүхэн байна
Хараал олширч магтаал ховордох
Хөдөлмөр ахуй дульдуй байна
Хэзээ ч долигнож хэнд ч уусахгүй
Харин би ганцаардаж байна

яадаг юм

ЯАДАГ ЮМ. ТАМХИНЫ УТААНД АРХИ УУДДАГГҮЙ БИ
ЯНАГИЙН ХҮСЛЭЭР ХҮҮХЭН ЭРГҮҮЛДЭГГҮЙ БИ
ЯАДАГ ЮМ. УЦААРТ АВИРАА АРГАМЖДАГГҮЙ БИ
ЯРУУ ҮГСЭЭР ХАРААЛ АЯЛГУУЛСАН Ч ЧАДДАГ БИ
ЯАДАГ ЮМ. ТАНХИЛЫН ДҮРТЭЙ ГИЧИЙНҮҮДИЙГ “ГИЧИЙ” ГЭЭД ХЭЛЧИХДЭГ БИ
ЯРВАЙЖ ТОМОРСОН БАЦААНУУДЫН ХООСОН ОНГИРОХЫГ ХАРААД ШООЛДОГ БИ
ЯАДАГ ЮМ. ХЭМНЭЛ УТГА БОХИР ХЭДЭН ДУУНД ХҮМҮҮЖСЭН БИ
ЯТГА ШАНЗТАЙ НЬ ХОРШООД Ч ШҮЛЭГЛЭХ ЧАДАЛТАЙ БОЛОХООР БИ
ЯАДАГ ЮМ. САГАЖ ЯВААД ШИРГЭХГҮЙ БҮР ОРГИСООР ҮХЭХ Л УЧИР БИ
ЯЛГАА ИХТЭЙ ТЭНЭГҮҮДТЭЙ ИЖИЛ ХАРЬЦАХГҮЙ ТЭГЭЖ Ч ЧАДАХГҮЙ БИ
ЯАДАГ ЮМ. ЦЭЦДИЙН ЦЭЦЭРХЭЛД ЁОЖ ҮГ ХАРИУЛНА БИ
ЯЗГУУР ТҮҮХЭЭ ЭС МЭДЭХ МИЧНҮҮДЭД ХАВЧИГДЛАА Ч ИНЭЭНЭ БИ
ЯАДАГ ЮМ. МОНГОЛ ОХИН ДЭРГЭДЭЭСЭЭ НАМАЙГ СОЛОНГОСООР ХӨӨХИЙГ ХАРААД БАГАЛЗУУРДАНА БИ
ЯГ Л НАД ШИГ ХАЛХ ХӨВГҮҮН ХАРЬ ХЭЛТЭНД ШҮТСНИЙГ ҮЗЭЭД ХАНИАХЫН ЭЦЭСГҮЙ ОГИНО БИ
ЯАДАГ ЮМ. АХАС ЭГЧИС ЮМНУУД ДЭМИЙ ӨНГӨРӨӨСӨН ЦАГААРАА ТҮРҮҮ БАРЬЖ НАМАЙГ ЗАХИРАХ ГЭВЭЛ САЛААВЧ ӨГНӨ БИ
ЯЛАНГУЯА ОЮУН СЭТГЭЛГЭЭ НЬ МӨХӨС НАДААС ДОР ХЭНИЙГ Ч ҮЛ ХҮНДЭЛЖ ГАЙХУУЛНА БИ
ЯАДАГ ЮМ. ТЭР МАЛНУУДТАЙ ЯГ АДИл ХҮМҮҮСТЭЙ ҮЛ ТЭНЦЭЖ ИЛҮҮД СЭТГЭНЭ БИ
ЯАХААРАА ЮУ ЮУНЫ ХОЛЬЦОО МЭДЭХГҮЙ ХОГ ШААРНУУДТАЙ ХОРГОЛ ГИШГЭСЭН ШИГ ЗӨРНӨ БИ
ЯАДАГ ЮМ БИ.

амьдрах шалтгаан минь


Хорт эмийг сар сараар зажилж, мэст тариаг жил жилээр шахуулж
Хүндхэн тээшийг тэртээ үүрүүлж, тэвчээрийг нь хөлстэй нь шимсэн
Хөөрхий ээжийнхээ, эр зөөлөн аавынхаа хайр найдварыг,
Хамгаалж өмөөрөх ахгүй мэт дээрэлхүүлж явсан дүүгээ
Хүндэтгэн ачлахыг хүсч байна... энэ миний амьсгалах шалтаг

Хонгил өрөөнд түгжэгдсэн мэт, хоригдол этгээд цоожлуулсан мэт
Хүмүүн нийгмийн захдууханд наадаан цэнгэлийг хугаслаж
Хүзүү гудайлгүй цовоо инээж, хүслээр эргэхгүй тавиландаа гуниглаж
Хоромхон зуурын хүүхэд насаа зухасхан мэдэрч өссөнийхээ хариуг
Хөгийн нийгмээ хувьсгаж авмаар байна... энэ миний ус уух шалтаг

Хүчийг минь сорилгүй басч, оюуныг минь танилгүй доромжилж
Хүний тооноос түлхэн хасах мэт, төрх байдлаас минь тэвдэн айх мэт
Худал хөөрхийлж үнэхээр гутаасан хоёр нүүртнүүдээс
Хавьгүй өндөрт мандах, өөрийг нь бөхийж жаахан тоомсорлох
Хэтийн занал санаанд минь байна... энэ миний тэмцэх шалтаг

Хөвгүүн балчир харц минь охин түүнд дурлаж
Хөнгөн хайрын бадгууд тэрлэж түмэнтээ хийсгээд ч
Хөөрхөн түүний дэргэд хөтлөлцөөд алхаагүйдээ шаналснаа мэртаж
Хавь илүү бүсгүйтэй ханилан сууж, хөх тамгатай нуган үрээ
Хүлээхийн жаргал эрийн тавилан өөрөөсөө хүснэ.. энэ миний өглөө бүр сэрэх шалтаг

Номын өргөөнд нэмэр болгож, найргийн донтонуудад бэлэг өргөж
Нэвтэрхий үнэн, уясалгүй уянга, цэгцтэй бадгууд
Нэрнийхээ дор харьяалахгүй, цэцдийн нүдэнд шүүмжгүй
Наян нэгэн түүвэр дэвтэр үхэхдээ үлдээх мөрөөдөл минь
Намайг толгой холбож суулгасны төлөөс болог... энэ миний шүлэг бичих шалтаг

Мөнх тэнгэрээс миний дээдэс хилэгнэн халаглаж,
Монголын ариун голомтыг хэмлэгдэн тасрахыг харж төвдөхгүй
Махран өмгөөлөх, харийн хохьмойнуудыг соёлтой нь нутагт нь илгээж
Монголоо цэвэрлэх маш их хүслэн зорилго болоод сэтгэлд бугшсаныг
Магад энэ насандаа гүйцээхийн омогшил цээжинд минь оршино... энэ миний зүрх зохилох шалтаг...

МОНГОЛ ХҮМҮҮНИЙ УХААН ЧАДАЛ – МИНИЙ БАХАРХАЛ /ЭССЭ/

 ЖААХАН СОНИН САНАГДАЖ БАЙНА. МОНГОЛ БАХАРХАЛ, ОМОГШИЛ ГЭХЭЭР Л НЭГ ЗЭВСЭГ АГССАН МОРЬТОН ДҮРСЛЭХ ЮМ. МОНГОЛЧУУД ЯАГААД АГУУ ВЭ ГЭВЭЛ ХООСОН ЧАНАР, БОДИТ ЧАНАР ХОЁРЫГ ХОСЛУУЛЖ ХӨГЖИЖ ЧАДСАН. ТЭР НЬ МОНГОЛ УХААН.

дугэараа өгөөч


Учраад л хагацмааргүй байна
Уясаад л дурсмааргүй байна
Уйдаад л санамааргүй байна
Угаасаа л алдмааргүй байна чамайг л...
Унтах зүүдэнд чинь бүүвэй аялъя
Уурсан гомдоход чинь тайвшрал илгээе
Уйтгарт агшинд чинь инээдээр утасдъя
Утга нэхэхэд чинь болзоонд урья
Уучлаарай
Утасныхаа дугаарыг өгөөч? Гуйчих уу?

Thursday, November 1, 2012

БАЛМАД БАДАГ

АЛНА
ЭРЛЭГ РҮҮ НЬ ЗАЛНА
АМЬДРАЛААС НЬ ХАЛНА
ЭЕГҮҮТГЭЭД САЛНА
АЯГҮЙ БОЛ УДМААР НЬ ТАЛНА...

ХАХАХА