Showing posts with label эссэ. Show all posts
Showing posts with label эссэ. Show all posts

Tuesday, December 18, 2012

ӨМНӨТГӨЛ




Цэвэлдорж Мөнхтулга

Нарны цагаан гунигийг сэтгэлийнхээ галбирт сийлээд угтан тосч буй ирээдүй хойчийнхоо оюуны ертөнцөд гэрэл нэмэн шүлэг хэмээх эрдэнээр цацал өргөн зогсоо энэ хүү найрагч болой.
Аавынх нь ухааны цараа ,ээжийнх нь итгэл тэвчээр өөрийнх нь хэзээ ч хувираагүй мөрөөдөл түүнийг найрагч болгосон...
Эгэл юм бүхэнд эгэлгүй хайртай ч эгшиглэж орших ирээдүйгээ бүтээгээд сэтгэлийнхээ хойморт залчихсан л нэгэн.
Ц.Мөнхтулгын сэтгэлийн тунгалагт сатааран суухуйд тэнгэрлиг оршихуй гэгч дэргэд л байдгийг тийм нам гүм цуурайтаж сэрэлт алсруу тэмүүлдгийг мэдрэн, учран тохиосон багш шавийн гэгээн баридлагатаа бахархаж явдагаа нуух юун.
Шавийн маань сэтгэлийн ертөнц дэх эдлэн хаан аялгуутай.
Тиймдээ ч навчис хөглөрч асгараад шувууд буцахгүй жиргэн хоргодсон, хагдран унаж буй өвс ногооны гуниг хийгээд эргэн ургахуйн жаргал цалгисан гэгээн орчинд, ҮНЭН-д сүсэглэн залбирдаг хүмүүн бүгдэд үүд хаалга нь нээлттэй өөрчлөгдөшгүй замбуулингийн өнгөтэй  эдлэн байх боловуу ? гэж би сүсэглэн боддог юм.
Түүний шүлэг гайхалтай үнэн бас мэдрэмж болоод ухааны их цараатай, бодож бясалгах их эрчимийг хүмүүнд заавал өгдөг нь олзуурхууштай билээ.
Ц.Мөнхтулга ээжээсээ хүй тасран энэ орчлонг онохдоо эгшиглэнт яруу Янжинлхам бурханаас адис хүртэж уйлсан байх...
Өмнөө тавьсан зорилгоосоо хэзээ ч ухарч байгаагүй уйгагүй хөдөлмөрч шавь маань цацарсан жаргал , цалгисан дурлал, чинад хязгаарт хүрэхүйн хаан хүслэнт оюутан насруу боржин гишгүүрээр алхан орохдоо эргэн харж инээмсэглэн танд тэнгэрээс илгээсэн онгодынхоо анирыг дэлгэн барьж байна.
Таалал орших болтугай

          Яруу найргийн багш Д.Отгонбаяр

ЭКОЛОГИ БА ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД




                Хүн гэдэг болвоос байгаль ертөнцийн хамгийн агуа бүтээл төдийгүй нэгэн хэсэг байгалийг эзэмшсэн ч сэтгэл үл ханаж байгалийг бүхлээр эрхшээх хүсэлтэй шуналт оюун ухаан бүхий аймшигт адгуус ажгуу.  Тэдний ухамсарт чанар өчүүхэн байх агаад амин хувиа хичээгч мөчидхөн санаагаа дийлдэггүй байна.
Энэ улмаас хүмүүн төрөлхтөн үйлдвэржилт, иргэншил гэх зэрэг хорт бохир орчиныг хорвоон хөрсөнд хүчээр бий болгосон. Энд нүүдэлчидийн соёл иргүншилийг тооцохгүй болно. Учир нь нүүдэлчид байгаль дэлхийд ямарч хор хохирол үлдээж байгаагүй. Тэд ууланд эрдэнэс байгааг мэдээд Эрдэнэт гэж нэрлэчихээд ухаж төнхсөнгүй буянт малынхаа бэлчээрийг хадгалан үлдсэн. Тэгсэн ч суурин иргэншилийн нөлөөнд тэр заншил эсрэгээрээ цогцолсон болой. Харуусал дагавар нь суурин иргэншилийн нэгэн бохирдол Эрдэнэт хот мөн. Эрдэнэт цэвэрхэн хот гээд л өргөмжилдөг. Харин нүүрээ угаасан хүүхэд шиг л царайлдаг. Үнэндээ хүний бөөгнөрөл болсон юм чинь маш их зардал, маш их бохирдол  үүссэн нь тодорхой. Хог хаягдал , цэвэр усний сүлжээ, буцаагаад бохир усны хоолой... Энэ бүхэн буцаад л байгальд шингэнэ. Булингараа овоолон хаясан тэр газарт мал бэлчинэ, хүн амьдарна. Тэгээд хордоно. Нэг үгээр хэлэхэд бохир суурин иргэншил – цэвэр нүүдлийн иргүншилийг сөнөөж байна. Хүний эрүүл мэнд ч гэж юу үлдэх билээ...
Малын хашаа хороог зайлуулж барилгүй жаахан удваас маш бохирддог шиг хүмүүсийн бөөгнөрөл  иргэншил нь түүнтэй адил бохир заваан байдаг. Дулаан гаргах гэж нүүрсний утаа, гэрэл гаргах гэж цахилгаан станцын утаа, хөл дүүжлэх машины утаа. Бүгд хорт утаа... Дулаан явбал мянган лан гэдэг ч дараа нь тооломгүй их хохирол амсахын наад зах нь уушигны өвчин, цаашлаад угсаа удмын гажиг... эмчилгээний зардал... Эрүүл мэнд нь золиос болоход зоосоор орлуулах нь утгагүй хэрэг.
*Хоол идэх гэж хаягдал үүсгэнэ, хувцас өмсөх гэж илүүдэл тарина, алхаж явахдаа ч хог хаяна. Бүгд өөрт нь хэрэггүй болсон учир хаясан хэрэг. Энэ бол ухамсаргүй үйлдэл боловч ухамсартайгаар хогоо хогийн саванд хийх үйлдэл нь ч ялгаагүй хогийн цэг гэж нэрлэгдэх хэсэг газрыг ариутгахгүй бохирдуулна.
Ингэхээр экологи гэх шинжлэх ухааныг хүмүүс амьдралд хэрэглэж байгаа нь ховор  бөгөөд энэ нь бичиг цаас, яриа хэллэг төдий зүйл болжээ. Эрүүл мэнд ч мөн анхдагч хэрэгцээ гэхээсээ хоёрдогч хэрэгцээ болж нийгмийн ерөнхий хандлагаар өнгө мөнгөн  дор арчаагаа алдаж байна. Манай оронд лав экологи гэж алга.

Thursday, December 13, 2012

НОМЫН САНГИЙН НИЙГЭМД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ



1.      Цуглуулах
3.      Хадгалах
4.      Үйлчилгээ
5.      Арга хэмжээ
6.       Сургалт  гэх  номын сангийн үндсэн үүргүүдийг дурсалгүй орхиё
7.       гэгээрүүлэх
7: Нийгэм, нийхэм хоёрыг эхлээд ялгаж ойлгох хэрэгтэй. Нийгэм нь ний+гэм буюу нийтээрээ гэмтэн болох нь. Энэ тохиолдолд номын  сангийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нь нийгэмд  буй иргэдэд/ир+гэм буюу иргэн/ гэгээрэл олгох, тэдний оюуныг тунгалагжуулах болно. Номын цагаан хуудаснаа мунхаруулах зүйл юусан билээ. Бүгдийг л оюуны хөлсөө шингээн хүмүүн л бүтээдэг.  Энэ цагийн нийгмийг сэхээрүүлж хүмүүнлэг иргүн /ир+гүн буюу ир нь гүн бологсод/ бий болгохуй дор нийгэм өөрөө нийхэм/нийтийн хэм буюу нийтээрээ хэм хэмжээтэй/ болно. Номын үүрэг гэлтэй номын сангийн үүрэг нь нийтийг анагаах эмчийн үйл болж таарна.
Нэгэн харамслын аяз бичүүлэх гээд байдаг зүйл нь манай ард түмэн ясны хэнэггүй болоод өвчинөө эдгэршгүйн шатанд хүргэж байж суухын аргагүй болохоороо эмнэлэг зүглэдэг. Яг энэ мэтиргэд мунхарлын оройд хүрчихсэн байдаг ч мунхарлын өвчин нь сэтгэцийн өвчин болохоор номын сан зүглэх сэдлийг өдөөдөггүй. Бүр л цааш араатанлаг шинж рүүгээ гүйдэг. Иймийн тул хүүхдийг бага балчираас нь эхлэн бүх төрлийн амин дэм мэдлэгээр тэтгэх хэрэгтэй. Тэр амин дэм нь гагц номонд л буй. Номын сан бол номын ертөнц юм. Тийш чигтэй тод зам гаргахын тулд номын сангийн үйл ажиллагаа идэвхитэй байх хэрэгтэй төдийхөн биш. Нэн шаардлагатай. Улс гүрний жинхэнэ хөгжлийн үндэс номын сан дотор л ургаж байдаг гэлтэй.
Оюунлаг хүмүүс урлаг/тэр дундаа хөгжим, дуу, бүжиг/, спортын хөгжлийг хөгжилд тооцдоггүй. Харин.... гэгээрэл бол дээдийн хөгжил юм. Тэр гэрэл зөвхөн номын санд л төлөрч байна....


Thursday, November 29, 2012

ТАРХИНЫ ТУРААЛ ГЭНЭ... ТИЙМ НИЙТЛЭЛ СОНСООД УУРССАНДАА ТАТЛАВ

УГСААГААРАА БООЛ ЗАЯАТАН
УЛСААРАА ЁРООЛД БАЙСАН
УДААН ҮЕЭРЭЭ НЭГ ЗҮТГЭЖ
УРАГШ ГАНЦ АЛХСАНАА
УГААС ИЙМ Л ОРШСОН ШИГ
УЛААН ЦАГААН БАХДАХ ХӨӨРХИЙ ТЭД...
УРД НЬ Ч БАРДАМ ЯВСАН
УДАМ ХААДЫН ХОЙЧИСЫГ
УТГА ЁСОНГҮЙ ХЭМЭЭН
УГААДАС ДОЛООЖ МӨЛХӨСНӨӨ САНАХГҮЙ
УГ ҮНДЭС ДЭЭДИЙН МОНГОЛЫГ ЯАЖ ЗҮХНЭМ? ЭНЭ?

ЭХИЙГЭЭ ТЭЭР ШААЖ
ЭЦГИЙГЭЭ АЧЛАХГҮЙ ХАЯЖ
ИДЭХИЙГ ЭРХЭМ БОЛГОЖ
ИРЭХ ЦАГИЙГ ЭЗЛЭХ ГЭЖ
ИДГҮЙ ӨРНИЙГ ДАГАСАН
ИШШШ ЧААВААС ГЭМЭЭР
ЭЛ ҮНДЭСТЭН ХАРИН
ЭНЭ МОНГОЛД ЁС СУРГАХ БОЛООГҮЙ...

БАРДАМ АВИРЫГ МИНЬ БҮДҮҮЛЭГ ХЭМЭЭХ НЬ
БУМАН ҮЕЭРЭЭ АТААРХЛААР НЭРЛЭСЭН ЗҮХЭЛ НЬ
БАЙР БАЙДЛЫГ МИНЬ БАЛМАД ГЭХ НЬ
БОДЛООРОО Ч, БАЙЛДАХААРАА Ч БАРААГҮЙНХ НЬ ЖӨТӨӨРХӨЛ
БИДНИЙ ДОРОЙТОЛ ХҮСЧ Л ЯВСАН МӨРӨӨДӨЛ НЬ
БАСЧ ДИЙЛЭЭГҮЙ ЮМ БИДНИЙГ МАНЖ Л ДАВЧИХСАН ЮМ
БАРЬЖ УДААГҮЙ ЮМ МОНГОЛ ТУСГААР ТОГТОНОЧИХСОН ЮМ
БЯР ЦУЦАХ МӨЧИД ОРОСУУД БАЙДАГ ЦЭЦДИЙГ МИНЬ ХӨНӨӨСӨН ЮМ
БАРУУН ЗҮГИЙН САЛХИ БАЛЧИР ҮРСИЙГ НЬ ХОВСДСОН ЮМ
БАТ ХААНААС АВЧ ДИЙЛЭЭГҮЙ ӨШӨӨГӨӨ БОХИРООР ТЭД ТАЙЛСАН ЮМ

БЭЭЖИН ТӨВТЭЙ ЮАНЬ БАЙХАД АРЛЫН ОРОН ГАНХАЖ БИЛЭЭ
БУТАРЧ ҮЛДСЭН МОНГОЛЫГ ИДЭХЭЭР ХАЛХЫН ГОЛООР ДОВТОЛЖ БИЛЭЭ
БУДАА ЦАГААГААР ХУУРЧ АЯЫГ МИНЬ ТЭД ЗАСЧ БАЙГАА
БАГАХАН ГОВИОС МИНЬ ГОРЬДООД ШҮЛСЭЭ НУУЦХАН ЗАЛГИЖ СУУГАА
БАС БОЛООГҮЙ БАГШЛАХ САНААТАЙ ХОЛ ХЭВТЭНЭ....
БЯЦХАН АМЬТДЫН ДЭЭР МОНГОЛ СУУ ДЭРГЭД НЬ ТЭНГЭР...

Tuesday, November 6, 2012

МОНГОЛ ХҮМҮҮНИЙ УХААН ЧАДАЛ – МИНИЙ БАХАРХАЛ /ЭССЭ/

 ЖААХАН СОНИН САНАГДАЖ БАЙНА. МОНГОЛ БАХАРХАЛ, ОМОГШИЛ ГЭХЭЭР Л НЭГ ЗЭВСЭГ АГССАН МОРЬТОН ДҮРСЛЭХ ЮМ. МОНГОЛЧУУД ЯАГААД АГУУ ВЭ ГЭВЭЛ ХООСОН ЧАНАР, БОДИТ ЧАНАР ХОЁРЫГ ХОСЛУУЛЖ ХӨГЖИЖ ЧАДСАН. ТЭР НЬ МОНГОЛ УХААН.