1.
Цуглуулах
2.
Төрөлжүүлэх
3.
Хадгалах
4.
Үйлчилгээ
5.
Арга хэмжээ
7. гэгээрүүлэх
7: Нийгэм, нийхэм хоёрыг
эхлээд ялгаж ойлгох хэрэгтэй. Нийгэм нь ний+гэм буюу нийтээрээ гэмтэн болох нь.
Энэ тохиолдолд номын сангийн нийгэмд гүйцэтгэх
үүрэг нь нийгэмд буй иргэдэд/ир+гэм буюу
иргэн/ гэгээрэл олгох, тэдний оюуныг тунгалагжуулах болно. Номын цагаан
хуудаснаа мунхаруулах зүйл юусан билээ. Бүгдийг л оюуны хөлсөө шингээн хүмүүн л
бүтээдэг. Энэ цагийн нийгмийг сэхээрүүлж
хүмүүнлэг иргүн /ир+гүн буюу ир нь гүн бологсод/ бий болгохуй дор нийгэм өөрөө нийхэм/нийтийн
хэм буюу нийтээрээ хэм хэмжээтэй/ болно. Номын үүрэг гэлтэй номын сангийн үүрэг
нь нийтийг анагаах эмчийн үйл болж таарна.
Нэгэн харамслын аяз
бичүүлэх гээд байдаг зүйл нь манай ард түмэн ясны хэнэггүй болоод өвчинөө
эдгэршгүйн шатанд хүргэж байж суухын аргагүй болохоороо эмнэлэг зүглэдэг. Яг
энэ мэтиргэд мунхарлын оройд хүрчихсэн байдаг ч мунхарлын өвчин нь сэтгэцийн
өвчин болохоор номын сан зүглэх сэдлийг өдөөдөггүй. Бүр л цааш араатанлаг шинж
рүүгээ гүйдэг. Иймийн тул хүүхдийг бага балчираас нь эхлэн бүх төрлийн амин дэм
мэдлэгээр тэтгэх хэрэгтэй. Тэр амин дэм нь гагц номонд л буй. Номын сан бол
номын ертөнц юм. Тийш чигтэй тод зам гаргахын тулд номын сангийн үйл ажиллагаа
идэвхитэй байх хэрэгтэй төдийхөн биш. Нэн шаардлагатай. Улс гүрний жинхэнэ
хөгжлийн үндэс номын сан дотор л ургаж байдаг гэлтэй.
Оюунлаг хүмүүс урлаг/тэр
дундаа хөгжим, дуу, бүжиг/, спортын хөгжлийг хөгжилд тооцдоггүй. Харин....
гэгээрэл бол дээдийн хөгжил юм. Тэр гэрэл зөвхөн номын санд л төлөрч байна....
No comments:
Post a Comment