Tuesday, December 18, 2012

ЭКОЛОГИ БА ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД




                Хүн гэдэг болвоос байгаль ертөнцийн хамгийн агуа бүтээл төдийгүй нэгэн хэсэг байгалийг эзэмшсэн ч сэтгэл үл ханаж байгалийг бүхлээр эрхшээх хүсэлтэй шуналт оюун ухаан бүхий аймшигт адгуус ажгуу.  Тэдний ухамсарт чанар өчүүхэн байх агаад амин хувиа хичээгч мөчидхөн санаагаа дийлдэггүй байна.
Энэ улмаас хүмүүн төрөлхтөн үйлдвэржилт, иргэншил гэх зэрэг хорт бохир орчиныг хорвоон хөрсөнд хүчээр бий болгосон. Энд нүүдэлчидийн соёл иргүншилийг тооцохгүй болно. Учир нь нүүдэлчид байгаль дэлхийд ямарч хор хохирол үлдээж байгаагүй. Тэд ууланд эрдэнэс байгааг мэдээд Эрдэнэт гэж нэрлэчихээд ухаж төнхсөнгүй буянт малынхаа бэлчээрийг хадгалан үлдсэн. Тэгсэн ч суурин иргэншилийн нөлөөнд тэр заншил эсрэгээрээ цогцолсон болой. Харуусал дагавар нь суурин иргэншилийн нэгэн бохирдол Эрдэнэт хот мөн. Эрдэнэт цэвэрхэн хот гээд л өргөмжилдөг. Харин нүүрээ угаасан хүүхэд шиг л царайлдаг. Үнэндээ хүний бөөгнөрөл болсон юм чинь маш их зардал, маш их бохирдол  үүссэн нь тодорхой. Хог хаягдал , цэвэр усний сүлжээ, буцаагаад бохир усны хоолой... Энэ бүхэн буцаад л байгальд шингэнэ. Булингараа овоолон хаясан тэр газарт мал бэлчинэ, хүн амьдарна. Тэгээд хордоно. Нэг үгээр хэлэхэд бохир суурин иргэншил – цэвэр нүүдлийн иргүншилийг сөнөөж байна. Хүний эрүүл мэнд ч гэж юу үлдэх билээ...
Малын хашаа хороог зайлуулж барилгүй жаахан удваас маш бохирддог шиг хүмүүсийн бөөгнөрөл  иргэншил нь түүнтэй адил бохир заваан байдаг. Дулаан гаргах гэж нүүрсний утаа, гэрэл гаргах гэж цахилгаан станцын утаа, хөл дүүжлэх машины утаа. Бүгд хорт утаа... Дулаан явбал мянган лан гэдэг ч дараа нь тооломгүй их хохирол амсахын наад зах нь уушигны өвчин, цаашлаад угсаа удмын гажиг... эмчилгээний зардал... Эрүүл мэнд нь золиос болоход зоосоор орлуулах нь утгагүй хэрэг.
*Хоол идэх гэж хаягдал үүсгэнэ, хувцас өмсөх гэж илүүдэл тарина, алхаж явахдаа ч хог хаяна. Бүгд өөрт нь хэрэггүй болсон учир хаясан хэрэг. Энэ бол ухамсаргүй үйлдэл боловч ухамсартайгаар хогоо хогийн саванд хийх үйлдэл нь ч ялгаагүй хогийн цэг гэж нэрлэгдэх хэсэг газрыг ариутгахгүй бохирдуулна.
Ингэхээр экологи гэх шинжлэх ухааныг хүмүүс амьдралд хэрэглэж байгаа нь ховор  бөгөөд энэ нь бичиг цаас, яриа хэллэг төдий зүйл болжээ. Эрүүл мэнд ч мөн анхдагч хэрэгцээ гэхээсээ хоёрдогч хэрэгцээ болж нийгмийн ерөнхий хандлагаар өнгө мөнгөн  дор арчаагаа алдаж байна. Манай оронд лав экологи гэж алга.

No comments:

Post a Comment