Tuesday, December 18, 2012

Монголын номын сан үүсэл хөгжил өнөөгийн байдал




Номын сан болвоос зүгээр л ном хадгалж, уншихыг хүссэнд нь хүргэдэг газар бус. Соёлын үнэт өвийг хамгаалан хойчийн хойчид өвлүүлдэг буяны ордон ажгуу. Энэ өргөөг хариуцан ажиллах  ирээдүйтэй миний бие бодлын гүндээ  хэдэн бачуурал хадгалдагаа одоо хүүрнэе. Нэгэн цагт өөрийн  гар, сэтгэлээр үүний өчүүхэн хэсгийг ч болов арилгана гэж зорьё.
Хөгжингүй болон өндөр хөгжилтэй орнуудын номын сантай харицуулахад манай орны номын сан хөгжил дутуу агаад түүхийн судалгаа бага байна.  Орчин үеийн  номын сан хөгжсөний 90 жилийн ой гэх юм. Манай үндэстэн дор хаяж номын сан үүссэний 1000 жилийн ойг тэмдэглэж суухсан. Хятан/монгол аймаг байсныг түүхийн судалгаа батласан/ гүрний үед  буддын судар орчуулж байв. Мөн хууль, гэрээ бичиг зэргийг Хүннү гүрний үед батлан мутарласан түүх сонсогдоно. Модун хааны үед байгуулсан гэрээ хаана байв?  Тааламжгүй хариулт нь “НОМЫН САН гэсэн ТУСГАЙ ГАЗАР тэр үед БАЙГААГҮЙ” гэх биз. Тэгвэл номын сангийн түүх бичиг үсэг үүссэн цагаас эхэлсэн гэж үзэх хэрэг юун? Эсвэл “НҮҮДЛИЙН соёл иргэншилд НОМЫН САН тохиромжгүй” гэсэн хариуг өгнө. Энийг няцаахад хялбар олон хувилбар байх ч дараа тоочъё. Наашлаад Чингис хааны үе? Энэ үед түүх судлал, аман зохиолыг бичгийн хэлбэрт оруулах ажилууд эхэлсэн гэж үзвэл тэдгээр бичээсүүд хэвлэж зардаггүй  байсан нь лавтай...?  Өгөдэй хааны үед Хархорум хотод номын сан байсан байж таарсан. Тэгэхдээ сүм хийдүүдэд байв гэсэн мэдээ байна. Энийг үгүйсгэх  арга үгүй нь гоё. Гэвч миний хайсан эрдэнэ энэ биш. Би Будда, эсвэл есүс, лалын шашны сүмүүдэд харьяалагдах номы санг биш монгол үндэстэний номын санг хаанаас эхтэйг хайсан. Төсөөлөл таамаг минь үнэн бол монголчууд тэр үед хууль цааз, түүх намтар, зохиол бүтээлийн сантай л байсан байх учирттай.   Чухам үүнийг судалж илрүүлэх нь хүслэнд минь хоногшино. Юань гүрний хаад номын сантай байсныг тэд Монголын нууц товчоог нандигнан шүттэж байснаар батлагдана. Дараа нь бага хаадын үе? Тэдгээр хаад хэрхэн нас барсныг гадаадын түүхэн бичээсүүдээс монголчууд мэдэж аваагүй нь ойлгомжтой.  Тэр үеийн монгол сурвалжийг хөтөлж байсан бичээчдийн бичээсүүдийг хадгалж судласан нь мэдээж. Номын сан биш  үү? За дараа нь Манжийн дарлалын үе? Энэ үед шарын шашин монголд нэвтэрч эрдэмтэн лам нар хөсөг тэргээр ном хаялцаж байсан ба тэдгээрийнх нь дунд монголчуудын бүтээл цөөхөн байжээ.  Мөн хүрээ хийдүүд байгуулагдаж судар ном хуралдуулан олон шавийг сурган байсан. Энэ нь номын сан байсны шинж бмш гэж үү?  Эдгээр жишээ, саналууд минь ерээс олон жилийн тэртээд хамаарч байгааг ажсан байх... эрт үед номын сан монголд байгаагүйг яаж ч батласан тэр үеийн хаад язгууртан ноёд, лам нарын  олон даачаа номнууд, өнөө үеийн нүүдлийн номын сан зэргийг яаж үгүйсггэх вэ? Шумерын хааны номын санд харцууд нэвтэрдэггүй байсан нь гарцаагүй. Тэгэхээр тэр Шумерын номын сан – Монголын номын сан хоорондоо ялгаа юу? Судлах л хэрэгтэй. 
1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулсан гурван эрхэм тус бүрдээ номын сантай л байсан байх нь. Орчин үеийн номын сан үүсгэсэн нь зөвхөн байшинд хэдэн ном төвөлрүүлснээ хэлээгүй байх. Улсын төсвөөс санхүү, хөрөнгө гарган байнгийн ажилагаатай болгож,  олон төгрөгөөр сан хөмрөггийг нь аривжуулж байна. Даанч стандартад одoог хүртэл нийцсэнгүй...

No comments:

Post a Comment