Tuesday, December 18, 2012

ӨМНӨТГӨЛ




Цэвэлдорж Мөнхтулга

Нарны цагаан гунигийг сэтгэлийнхээ галбирт сийлээд угтан тосч буй ирээдүй хойчийнхоо оюуны ертөнцөд гэрэл нэмэн шүлэг хэмээх эрдэнээр цацал өргөн зогсоо энэ хүү найрагч болой.
Аавынх нь ухааны цараа ,ээжийнх нь итгэл тэвчээр өөрийнх нь хэзээ ч хувираагүй мөрөөдөл түүнийг найрагч болгосон...
Эгэл юм бүхэнд эгэлгүй хайртай ч эгшиглэж орших ирээдүйгээ бүтээгээд сэтгэлийнхээ хойморт залчихсан л нэгэн.
Ц.Мөнхтулгын сэтгэлийн тунгалагт сатааран суухуйд тэнгэрлиг оршихуй гэгч дэргэд л байдгийг тийм нам гүм цуурайтаж сэрэлт алсруу тэмүүлдгийг мэдрэн, учран тохиосон багш шавийн гэгээн баридлагатаа бахархаж явдагаа нуух юун.
Шавийн маань сэтгэлийн ертөнц дэх эдлэн хаан аялгуутай.
Тиймдээ ч навчис хөглөрч асгараад шувууд буцахгүй жиргэн хоргодсон, хагдран унаж буй өвс ногооны гуниг хийгээд эргэн ургахуйн жаргал цалгисан гэгээн орчинд, ҮНЭН-д сүсэглэн залбирдаг хүмүүн бүгдэд үүд хаалга нь нээлттэй өөрчлөгдөшгүй замбуулингийн өнгөтэй  эдлэн байх боловуу ? гэж би сүсэглэн боддог юм.
Түүний шүлэг гайхалтай үнэн бас мэдрэмж болоод ухааны их цараатай, бодож бясалгах их эрчимийг хүмүүнд заавал өгдөг нь олзуурхууштай билээ.
Ц.Мөнхтулга ээжээсээ хүй тасран энэ орчлонг онохдоо эгшиглэнт яруу Янжинлхам бурханаас адис хүртэж уйлсан байх...
Өмнөө тавьсан зорилгоосоо хэзээ ч ухарч байгаагүй уйгагүй хөдөлмөрч шавь маань цацарсан жаргал , цалгисан дурлал, чинад хязгаарт хүрэхүйн хаан хүслэнт оюутан насруу боржин гишгүүрээр алхан орохдоо эргэн харж инээмсэглэн танд тэнгэрээс илгээсэн онгодынхоо анирыг дэлгэн барьж байна.
Таалал орших болтугай

          Яруу найргийн багш Д.Отгонбаяр

No comments:

Post a Comment