номын сан

Номын сан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Номын сан гэж ном хэвлэл, сонин сэтгүүл, медиа материалууд зэрэг мэдээлэл агуулсан зүйлсийг цуглуулж хадгалан үйлчлүүлэгчдэд уншуулж, үзүүлж, сонсуулах үйлчилгээ үзүүлдэг газар, байгууллагыг хэлнэ.

Агуулга

Түүх

Дундад зууны үеийн шашны сургуулийн номын сан. Чех, Прага хот дахь Страхов сүм
Дэлхийн хамгийн эртний номын сан МЭӨ 7-р зуунд байсан Ассирийн хааны номын сан юм. Ассирийн мөхлийн дараа тэр чигээрээ газар дор хадгалагдаж байсан тус номын сангийн папирусан бичээсүүд эртний Месопотамийн соёлыг судлахад томоохон түлхэц үзүүлсэн билээ. Мөн МЭӨ 3-р зууны үеийн Александригийн номын сан алдартай. Тус номын сан нь эмийн ургамалын цэцэрлэгтэй, орчин үеийнхээр бол ботаникийн цэцэрлэгтэй номын сан байв.
Түүхийн туршид судалгаа шинжилгээний зорилгоор ном, хэвлэмэл материалуудыг цуглуулдаг газрууд нь эрдэмтэд, язгууртнууд л ашиглах боломжтой, эсвэл энгийн иргэд ашиглах боломжтой ч өндөр төлбөртэй байжээ. Дундад зууны үед ном нь байшинтай тэнцүү үнэтэй байсан тул тавиураасаа уяатай байдаг байв. Йохан Гутенберг ном хэвлэлтийн технологийг нээснээр номыг олноор нь хэвлэх боломжтой болж, үнэ өртөг нь ч буурснаар энгийн иргэдэд хүртээлтэй зүйл болж эхэлжээ.

Номын сангийн үүрэг

Номын сангийн үүргийг ерөнхийд нь 6 ангилж болно.

Цуглуулах

Ном, сонин, сэтгүүлээс эхлээд CD зэрэг мультимедиануудыг цуглуулна. Ингэхдээ хэрэглэгчдийн үүднээс хандаж, тодорхой төлөвлөгөөний дагуу цуглуулж, мөн хэрэглэгдэхгүй болсон материалууд дундаас хадгалах шаардлагагүй гэж үзсэн зүйлсийг хаяж болдог.

Төрөлжүүлэх

Ном хэвлэл нь зохистой байдлаар төрөлжүүлэгдээгүй бол хэрэглэх үнэ цэнэгүй болох билээ. Иймд номын сангууд цуглуулсан материалаа тодорхой аргын дагуу индексжүүлж, ангилна. Ингэснээр мэдээллийг хайхад хялбар болдог.

Хадгалах

Ном хэвлэл, материалууд хийгдсэн материалаасаа хамаарч зохистойгоор хадгалахыг шаарддаг. Мөн элэгдлийг засварлах, олшруулах зэргээр устаж үгүй болохоос сэргийлнэ. Цаг ирэх тусам нэмэгдэх мэдээллүүдийг зөв зохистой хадгалахын тулд хэрэггүй болсон мэдээллийг хаяж устгах ч тохиолдол бий.

Үйлчилгээ

Номын сангийн хамгийн гол зорилго юм. Өөрийн фондод буй материалуудаас үйлчлүүлэгчдэд зээлүүлэх, түр хэрэглүүлэх, хувилж олшруулан хэрэглүүлэх, уншуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

Арга хэмжээ

Номын санг сурталчлах арга хэмжээ зохион байгуулах

Сургалт

Номын сангаар үйлчлүүлэх талаар сургалт, танилцуулга хийх

Номын сангийн үзүүлдэг үйлчилгээнүүд

Номын санг ашиглах

Номын сангийн ангилал (төрөл)

  1. Байгуулсан этгээдээр нь:
    1. Улсын номын сан - national library
    2. Нийтийн номын сан (Олон нийтийн байгууллагын) - public library
    3. Хувийн номын сан - private library
  2. Үйлчилгээний хамрах хүрээгээр нь:
    1. Үндэсний номын сан (Улс орон даяар үйлчилгээ явуулдаг) - national library
    2. Орон нутгийн номын сан - public library
    3. Их сургуулийн номын сан - university library, college library
    4. Сургуулийн номын сан (бага, дунд, ахлах, тусгай сургууль) - school library
    5. Мэргэжлийн номын сан (Тодорхой сэдвийн дагуух материалуудыг л агуулдаг) - special library
    6. Бусад

Монголын номын сангууд

  • Үндэсний төв номын сан : http://www.nationallibrary.mn
  • Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан : http://pl.ub.gov.mn
  • Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан
  • Аймгийн нийтийн номын сангууд
  • Сумын нийтийн номын сангууд
  • Хүүхдийн номын ордон
  • ЕБС-иудын номын сангууд

Цахим номын сан

Мөн үзэх

Commons
Commons: Library - зураг, дуу, бусад юмс           

Ном

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Ном бол нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ. Цахим бүтэцтэй номыг электрон ном гэдэг. Номын сангийн ба мэдээллийн шинжлэх ухаанд номыг бусад сонин сэтгүүл мэтийн цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг.
Хэвлэгч хэвлэлтийн өмнө алдаа мадагийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэж гаргадаг. Боолтыг зарахын тулд хэвлэдэггүй учир аль болох хямд өртгөөр бүтээдэг. Номонд дуртай хүнийг голдуу библиофил, филобиблист, бүр энгийнээр номын хорхойтон гэдэг. Зарим хүмүүс ном сонирхогчдын бүлгэмд хамаарагддаг.

Агуулга

Номын түүх

Шүмэр хэлний цавуун самбар дээрх шаантаг бичиг, ХТӨ 2400-2200.

Эрт дээр үе

Аман дүрслэл (аман яриа, уламжлал, цуу яриа) нь мэдээ, түүхийн хамгийн эртний дамжуулагч юм. Эртний иргэншлүүд бичгийн тогтцыг бодож олох үед дээр нь мөр гарах бараг бүх зүйлс--чулуу, цавуун самбар, модны холтос, үйс, металл--бичихэд хэрэглэгджээ. Египтэд цагаан толгойн дагуу бичих тогтоц МЭӨ 1800 онд бүрэлдэх эхэн үедээ үгс цэг тэмдэггүйгээр, тусдаа бус (scripta continua) бичигдэж байв. Зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү, эсвэл хоёулангаар (нэг мөрийг зүүнээс баруун руу, дараагийнхийг эсрэгээр г.м.) нь бичигдэж байв.

Хуйлаас бичиг

Папирус нь ургамал папирусын төрлийн хэлхээ холбоонуудаар нягт зузаан материал болгож сүлжин,
Осирис бурхан ба зүрх жинлэлтийг үзүүлсэн Египтийн папирус

Мөн үзэх

Үндсэн

Ном ангиллын тогтоц

Тэмдэглэл ба лавлах


Гадаад холбоос

 

No comments:

Post a Comment