Sunday, November 11, 2012

Би юунаас айх юм?




Өрөвчхөн амьтад доромжилж байх шиг санагдаад
Өрөөлийн гарт намайг өлбөрч үхнэ гэж тэд зөгнөөд
Өрөөний мухарт өнжмөл байсан шиг минь тооцоод
Өөрийн хүслээр намайг амьсгалуулна гэвэл битгий л горьд

Өвчин гэмтэл насан туршийх ч
Өр дотор минь эрүүл агаар шуурдаг юм
Өнгөцхөн үйлийг хичээн чадахын цагт
Өнгөгүй хөлс минь нулимснаас илүү асгардаг юм

Өөрийн минь тавилан чинийх биш тул
Өөрийгөө хичээ  надад битгий заа
Өнгөт ертөнцөд би өөрийнхөөрөө гишгэх тул
Өөрийнхөө л замыг бод намайг хүлээж хурдаа битгий саа

Өрнө дорнын оюун  билгийг хослуулан мэдчихээд
Өнө ертөнцийн явдлыг надаас дээрд бяслагачихаад
Өч төчнөөн номсоос таван хувийг нь гарчиглачихаад
Өнгөцхөн гэгээнийг сацруулчихаад надад айлдаж болно шүү

Түүнээс биш таван хуруугаа хөдөлгөж хогийн сав ухдаг нь ч юм уу?
Түрүүвч хэтэвчээ түнтийтэл хуурмаг зүйлтэй  шүтэлцдэг нь ч юм уу?
Түмний улыг харуулдан хог түүж цуглуулдаг нь ч юм уу?
Төвөглөж хэний ч юм дотоожийг эрхлэх зарц нь ч юм уу? Та нар надад сургахгүй

Гаргүй ч юм шиг би та нарыг царайчлах уу?
Гэнэн ч юм шиг би доромжлолыг чинь уучлах уу?
Гэгээнтэн ч юм шиг би нүглийн лайг өөртөө хүлээх үү?
Гавландаа тархигүй ч юм шиг би хамаа бусыг дагах уу?

Одоо би юунаас айх юм
Омоглон авираа юунд хязгаарлах юм
Оюун бодлоо хаана цэнэх юм
Оноогдсон тавилангаа хэнд даатгах юм???

Зарим өтөлсөн өтгөс егөөдөж л байг
Зарим өчүүхэн өтнүүд өөлж л байг
Зарим овилгогүй гарууд зангаж л байг
Зарим цөөхөн буянтнууд хариу нэхээ азнаж л бай

Та нарт би амьдарч харуулна
Тамын тогоонд ч тэмцэж үзүүлнэ
Тэнгэрийн хязгаарт л тайван оршино
Тэнэгүүдийн нүдэнд л өөлмөөр санагдана

Би юунаас нь эмээх билээ????

2012-11-11

No comments:

Post a Comment