Tuesday, November 6, 2012

АХИАД Л...

Ахиад л ахиад л амар амгалан үгүй
Ариухан Алунгуа шиг ухаант хатад үгүй
Алгандаа нөж атгаж төрөх хөвүүн үгүй
Алдар суут мэргэд ч хааччихсан юм бас үгүй
Ази европ тивүүдээр хөндөлсөж давхисан морьд ч үгүй хазааргүй
Ахиад л ахиад л монгол төргүй
Алтан ургийнхан талцах шиг бутраад засаг үгүй
Аригбөх, Хубилай нарын тэмцэл шиг жудаг үгүй
Аллах шүтлэгтэн Патимагийн хутгасан хор шиг амьдрал үгүй
Абага хан үеэлүүдтэйгээ тулалдах шиг нэгдэл үгүй
Ахиад л ахиад л монгол үгүй
Абахай хаанд дагасан мэт тусгаар тогтнол үгүй
Арчаа нь аминдаа л байдаг гамингуудад сөгдсөн мэт цог үгүй
Атман хэргэмтнээр захируулж буй мэт эрх мэдэл үгүй
Ахын нэрээр туйлдуулсан зөвлөлтийн үе мэт өөрийн соёлдоо хүндлэл үгүй
Ахиад л ахиад л монгол угсаа нэгдэлгүй
Арван таван он шиг хөршүүдээс хяналттай мэдэл үгүй
Ардын хувьсгалын дараах алалга шиг эрх үгүй
Ардчлал хүртэл байсан шигээ нэмэгдэх ашиг үгүй
Ард олны сэтгэл зүрх амьдралд жаргал даанч үгүй
Ахиад л ахиад л монголчууд хамтдаа нь үгүй
Ард урдын их хөршүүд хувааж тасдаад авчихсан ичсэн нь үгүй
Айхтар Ойрадууд хүртэл өөлд болоод тусгаар улс үгүй
Аллах, бумбын ертөнцөөр сууршсан олон ах дүүст минь тайтгарал үгүй
Арвин мөнгөтэй харь цустантай худ ураг бололцоод цэвэр монгол ч үгүй

No comments:

Post a Comment