Tuesday, November 6, 2012

нэргүй шүлэг

Хээ сэтэрч хуй бүжих
Хан ертөнц гашуун байна
Хөө цайрч хий цэмцэгнэх
Хэний ч амдрал хуурмаг байна
Хаа газар хов хоосон
Хүний гарт нүгэл байна
Хүй алдарч харь цөөрөх
Хэтийн угсаа хайран байна
Харц бузартаж хилэн ихсэх
Хавийн бүхэн зэвүүн байна
Хэн ч сөгдөж хэсэгхэн нь сөхрөөх
Хоосон цааас хангалуун байна
Хайр ялзарч шунал ургах
Хүний сэтгэл өчүүхэн байна
Хараал олширч магтаал ховордох
Хөдөлмөр ахуй дульдуй байна
Хэзээ ч долигнож хэнд ч уусахгүй
Харин би ганцаардаж байна

No comments:

Post a Comment