Tuesday, November 6, 2012

хүнийй тооноос хасчихаарай

/ Ядаж хэл минь эрүүл саруул... хараал идэж зүгээр байсан бол би студид очиод ингээд реп шаалаа... харуусал гэж. /
1
Хэмнэл авцалдуулан шүлэглэх минь гутрал шантрал биш
Хэвлэл эвцэлдүүлэн мэдээлэхгүй зүйлсийг л нийгэм тийш
Хүлвэл эсэргүүцэн тэмцэнэ мунхаг хүлцэнгүйтэй нь битгий жиш
Хэлвэл хэтрүүлсэн гэлцэнэ энэ нь хамаагүй миний хүсэл ийш
Халвал таарах нийгмийн тогтолцоонд шинэчлэл байхгүй хориотой
Харвал гадагшаа чиглэх оролцоо зөвхөн халамж авахыг зориотой
Хүрвэл нийтийн үйлчилгээн ойролцоо үнэгүй харж үзсэн болоостой
Харин үүний цаана хөлсгүй жаргал хөдөлмөрлөх эрхийн золиостой
2
Багтарна би бүхнийг хараан зүхэх хүсэл эрчилнэ
Бадарна гэвч цус халуун залуу нас минь тарчилна
Бодлогоширно миний үүрэг хүлээх эрх хааччихсаныг тэрчлэн
Багшран бүгдээр худлаа цуурах тэгш эрхийн хуурамчийг гэрчилнэ
Бугшран тамын хуурмаг илчүүд хөндөлсөн замыг минь хэрчилнэ
Бутарна ирээдүйн итгэл ч байхгүй шаналал нулимстай орчлон
Бүртгэнэ адил заяатнудыг маань дотор нь ялгаж үнэндээ сорчилно
Буртагт нь харанхуй хонгилд ассан гэрэл дальдчин нэг л зүйлийг учирлана
3
Багаасаа өчүүхэн ертөнцөд бусдаас тусгаарлагдан сэтгэл нэг л дундуур
Байгаагаасаа илүүг хүсэн тэмүүлэвч эрмэлзэл нь хүний эрхээс гадуур
Боогоостой харах нүдийг минь ичих айдас хүйдэсээр эвгүйхэн хөндүүр
Босгоостой хэрэм гянданд бэрхшээл гэх хилс ялыг үүрүүлж битгий андуур
Боллоо штээ. одоо өөрийн хүмүн чадлаа харуулна дорой гэж бүү эндүүр
Бодлоо шингээн сэтгэлээ мэдрүүлье мал амьтантай адилтаж битгий хадуур
Бослоо шийдсэн ухарч зогсохгүй амтлуулна үүрээд ирсэн өөрийн зовлон зүдүүр
Болгоноо ухаарал үлдээн нийгмээ хувьсгаж олгоно тэгш үүрэг эрхийн хөшүүр
4
Бусдын л адил хүснэ мөрөөднө бид аз жаргал сайханд тэмүүлнэ
Бүхнийг алдсан ч хүнээс их мэрийж л энгийн хагасыг нь нэмүүлнэ
Бүгдийг эхнээс нь хэцүүгээр эхлэнэ гэвч өвчинд хөлсөө шимүүлнэ
Бас тийм иймийг илүү харж цэнгэл хөөх эрх боломжгүй нь энүүхэн
Бөс даавуутай тэргэнцэрт хадагдсан гэвч тэвчээр зориг хатуухан
Бодол оюун авъяас чадварт минь өрөөлийн харц гайхширч тэнүүнхэн
Бор ногоон хар шар нүдэндээ итгэж чадахгүй балмагддаг хүмүүнхэн
Бүр адил бид магадгүй та нараас хэтийдсэн гэдгийг мэдэр одоо бушуухан
5
За одоо
Замаа бод оо
Заримдаг зэрэмдэг хэмээвэл
Завсар салаавч чам руу мишээвэл...-

No comments:

Post a Comment